Жуулчны мэдээлэл

Алдартай 12 газар

  • 장태산휴양림
    Жантэ уулын Хюяанрим ой
    • Согү жананну 461
    • 042-270-7883
    • Орчин тойрон нь үзэсгэлэнтэй энэ газар нь улсын цорын ганц Метасекуа өтгөн ойгоор дүүрсэн гадаадын үзэсгэлэнт байгальтай энэ тэнцхүйц газар юм. Бас гэр бүлээрээ амрахад тохиромжтойгоороо олны танил болсон газар гэдэг. Улсын анхны иргэдийн байгуулсан бүтээлийг Тэжон хотын захиргаанаас хүлээн авснаас хойш шинээр засварлан 2006 оны 4 сарын 25 нд дахин нээлтээ хийсэн.
  • 뿌리공원
    “Бүүри” цэцэрлэгт хүрээлэн
    • Жүнгү үндэс язгуурын цэцэрлэг 79
    • 042-228-8310
    • Өөрийнхөө яс үндсийн талаархи түүх, ээж аавынхаа ачыг хариулах, үзэл бодлыг мэдрүүлэх , нэг үндэстний үр үндэс гэдгийг ойгуулахын тулд дэлхийд анх удаа овог үндэстний талаар бэлгэдэл болгон хөшөө барималыг босгосон уул буюу сургалтын төв юм. Өөрийнхөө яс үндсээ олж мэдэх, овог угсааны баримал болон байгалын шандийн ус, олон төрлийн үйл ажиллагаа явуулах урлагийн тайз, ногоон зүлгээр хүрээлэгдсэн талбай мөн холыг харах дуран болон тав тухтай зүйлүүдээр хангагдсан.
  • 한밭수목원
    Ханбат мод үржүүлгийн бүс
    • Согү ( өрнөд) дүнсандэру 169
    • 042-270-8452
    • Улсын хот дахь гол ургамал, модон цэцэрлэг буюу олон төрлийн ургамлын генийг хадгалж байгаа газар. Өсвөр насныханд байгаль орчы талаар туршлага болон мэдлэг суулгах, иргэдээ хотын төвд байгалийн сайхныг мэдрүүлэхийн тулд байгуулсан амралтын газар юм. Тэжон урлагийн хотхон, Пёхсун өсвөр насныхны соёлын төв, хотын зургийн үзэсгэлэн, И Инну зургийн үзэсгэлэн гээд олон соёлын газрууд байрлаж байгаагаараа соёл урлагийн талаар үзэх харах зүйл ихтэй газар юм.
  • 대청호반길
    Тэчонхубанкыл
    • Тэтоггү тэчонну 618-136
    • 042-270-5582
    • Манай орны 3 дахид ордог том нуур Тэчонху нь 1980 онд Тэчон даланг бүрэн ашиглалтанд оруулан байгуулсан зохиомол нуур юм. Тэжон хот буюу Чүнчон бүгду Чонжүши - Угчонгүн - Буингүнээр дамжсан Тэчонху нь цэвэр тунгалаг агаарыг мэдрэх боломжтойгоор 200м -ын 21н бүс нутгийн тойргоор бүрэлдсэн.
  • 계족산황토길
    Кэжуг уулсын шар шороон явган зам
    • Тэтоггү чандун уул 85
    • 042-623-9909
    • Кэжуг уулын ой модны шар шорооны зам нь байгалаас бидэнд өгсөн эрүүл мэндээ хамгаалах бас мэдрэх газар юм. Тэжонд ирвэл заавал очиж үзэх газрын нэг юм. Далайн төвшнээс дээш 200м~300м ын хооронд үргэлжилсэн 14.5 км -ийн хэмжээтэй шар шороон зам нь алхах буюу гүйхэд бие сэтгэл эрүүл болох, бас хавар, намар нь дугуйгаар байгалийн сайханыг мэдрээд биеийн тамирын дасгал хийхэд тохирсон газар юм.
  • 대전둘레산길
    Тэжон дүллэ уулийн зам
    • Жүнгү бумүн уулийн цэцэрлэг
    • 2004 оны 9 сарын 19ний өдрөөс уулын аялалын мэдээллийг танилцуулж Тэжон Дуллэ уулын замыг бусад уулийн замуудтай холбон оршин суугчдын дунд Тэжоны ойр тойрны уулуудыг нэг дор нь тойрч аялах үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой. Тэжоныг хүрээлэн буй уулаар явбал Тэжон хотын үзэсгэлэнт байгалыг мэдрэх боломжтой юм.
  • 동춘당
    Дунчүндан
    • Тэдоггү дунчүнданну 80
    • 042-608-6572
    • Дунчүндан Сун Жүн Гил багш аавынхаа анх барьсан баригыг нүүлгэж барьсан юм. Дунчүн гэдэг нь ‘амьд юм шиг хөдөлгөөнтэй хавартай адил’ гэсэн утгаар багш энэ газар ном уншиж бас хичээл заахийн хажуугаар чадалтай сурагчдыг тодруулсан буюу ном бичсэн. Улсын соёлын төвд үнэт сан хөмрөг 209 дүгээр дугаартай Үам Сун Ши Ёл гуайн бичсэн самбар өлгөөтэй байдаг.
  • 으능정이 문화의 거리
    Унин сэтгэл Соёл урлагийин гудамж Жунгу Жүнаннү
    • Жүнгү жүнанну 170
    • 042-226-9100
    • 60 оноос 80 он хүртэл нэг үе төв хэсгийн хүрээний засаг захиргаа буюу худалдааны бүс нутаг, уламжлалт соёлын Мекка гэсэн нэрээр дуудагдаж байсан энэ газар нь одоо соёл урлагийн гудамж гэж шинэлэгээр дуудагдаж байгаа. Уран зургийн галерей , тоглолтын танхим , жижиг театрын үзэсгэлэн болон тоглолтонд зориулсан тоног төхөөрөмж, уран зургийн галерей , зургийн ард талын хүрээнд цаас нааж чимэглэх , шаазан ваарын урлал, хоорондын хамтарсан бүтээл гэх мэт соёл урлагтай холбоотой нийт 150 орчим байгууллага амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа ба, Ининжони наадам, өсвөр насныхны Майм наадам, гудамжинд нээгдэх соёл урлагийн баяр наадам гээд олон төрлийн наадам явагдаж байгаа юм.
  • 대전문화예술단지
    Тэжоны соёл урлагийн цогцолбор
    • Согү дүнсандэру 169
    • Тэжоны урлагийн их өргөө, хотын уран зургийн үзэсгэлэн, Иинну уран зургийн үзэсгэлэнгээр залгагдсан соёлын бүс нутаг болсон урлагийн их өргөө нь 1,546 аан үзэгчдийн суудал болон 300 хүн нэг дор тоглолт тавьж болох том хэмжээний тоглолтын газар юм. Түүнчлэн дуурь, бүжгэн жүжиг, хөгжимт жүжиг гэх мэт соёл урлагийн төвлөрсөн газар гэж үзэж болох юм. Хотын уран зургийн үзэсгэлэн нь элбэг хангалуун, амьдралын сайхныг улам их мэдрүүлэхэд үүч дэм болсон газар юм. Иинну уран зургийн үзэсгэлэн нь дэлхийд нэртэй уг нутгийн зохиолч Гуам Иинну (1904~1969) гийн урлагийн зураглалыг судлан үзэсгэлэнг гаргаж байлаа.
  • 유성온천
    Юүсон халуун рашаан
    • Юсонгү бунмёндун 574
    • Юүсон халуун рашааны гудамжинд нүд шиг цагаан үзэсгэлэнт цэцгийн дэлбээтэй Ипаб моднууд их олон байдаг буюу, гудамжаа дагуулаад цасан цэцгээр дүүргэн чимсэн нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Газар дор 200 метрээс татан гаргасан 41~43 н градустай 100% хувын рашаанд 80 хүн хөлөө дүрж болох 2 халуун устай чулуун тогоо буюу усан шуудуугаар хангагдсан туршалтын чанартай халуун устай чулуун тогоог үнэгүй ашиглаж болохоор тавигдсан. Энд жуулчид болон орон нутгийн хүмүүс орой болтол тасралтгүй ирж хэрэглэж байдаг.
  • 대전 오월드
    Дэлхий
    • Жунгу сажондонг сажон цэцэрлэгийн хотхон 70
    • 042-580-4820
    • Тэжон Уолди нь 682,830 ㎡ ын атар онгон байгалаар бүрэлдэн тогтсон. Солонгос улсын төв хэсэгт байрлаж байгаа буюу“гайхамшигт хүрээлэн + цэцгийн хүрээлэн + баяр баясгалангийн хүрээлэн“ гээр хамрагдаж гэр бүлээрээ хөгжилтэй цагийг өнгрөөхөд тохиромжтой тав тухтай цэцэрлэг юм.
  • 엑스포과학공원
    “Эхпо” шинжлэх ухааны цэцэрлэгт хүрээлэн
    • Согү (өрнөд ) кэринну 598
    • 042-601-2500
    • 1993 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Тэжоний дэлхийн яармаг үзэсгэлэн Эксипу нь тус үйл ажиллагаагаа дууссаны дараа тоног төхөөрөмж болон газраа улсын байгалийн шинжлэх ухааны боловсролын талбарт өгч шинжлэх ухааны цэцэрлэг болгосон. Бэлгэ тэмдэг болсон Ханбид цамхагаас Тэжоны гол төвийг харах буюу, Тэжоны дэлхийн Эгсипү дурсгалын танхимд үнэт дурсгалын зүйлүүд 5,000 орчим тавигдсан.
상단으로 이동