Жуулчны мэдээлэл

  • Шинэ Сэгэ шинжлэх ухааны цогцолбор
    신세계 사이언스 콤플렉스

    Тэжон Эгсипү олон улсын үзэсгэлэн талбайн нэг болох аварга том нэгдсэн дэлгүүр Шинэ Сэгэ шинжлэх ухааны цогцолбор шинээр үүдээ нээсэн. Өндөр зэрэглэлийн төрөлжсөн дэлгүүр болон зочид буудал, шинжлэх ухаан - соёлын туршилтын талбай болон олон үзэх харах зүйл ихтэй, гуанзууд, олон улсын үйл ажиллагаа тасралтгүй явагддаг Тэжон хотын төрөлжсөн хотхон гэж үздэг.

  • Galleria (Time World Салбар)
    갤러리아 타임월드
    • Тэжон хот, Согү, Тэдогдэ ру 211 (Дүнсандун)
    • 042-480-5000
    • Цагийн хуваарь : 10:30 ~ 20:00
    • http://branch.galleria.co.kr

    Тэжон хотын төв хэсэг Дүнсан шинэ хотод байрлалтай Тайм Ворлд нь дотроо дан тасаг хэлбэрээр зохион байгуулагдсан байдлаараа төвийн бүсэд хамгийн том худалдааны төвд тооцогддог. Чүнчон дахь хамгийн том Louis Vuitton, Gucci, Ferrogamo зэрэг брэнд бүтээгдэхүүний салбарууд, multiplex зохион байгуулалттай, соёл спортын төв зэрэг хэрэглэгчдийн тав тухыг хангах үйлчилгээнүүд нэг дор төвлөрсөн тул шоппинг хийхийн сацуу чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой өндөр зэрэглэлийн их дэлгүүр юм.

  • “Лотте” Их дэлгүүрийн Тэжон дахь салбар
    롯데백화점 대전점
    • Тэжон хот, Со гү, Герун ру, 598 (Гуйжон дун)
    • 042-601-2500
    • Цагийн хуваарь : 10:30 ~ 20:00
    • http://www.lotteshopping.com

    “Лотте” Их Дэлгүүрийн Тэжон дахь салбар нь өндөр зэрэглэлийн их дэлгүүр бөгөөд найрсаг, өндөр зэрэглэлийн үйлчилгээ, өндөр чанартай төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнүүд, ашигтай үнийн санал зэргээрээ хэрэглэгчдийг сэтгэл хангалуун байдлыг бүрдүүлж чадсан. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн кино театр, соёлын төв зэрэг төрөл бүрийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой тул хэрэглэгчдийн соёлын түвшинд хувь нэмрээ оруулж чадахуйц ахуй, соёл хосолсон орчин гэж хэлж болно.

  • NC Их дэлгүүр
    대전NC백화점 유성점

    2014 оны 4-р сарын 30-нд нээгдсэн бүс нутгийн Загвар, дизайны төрөлжсөн их дэлгүүр юм. Худалдааны бүсийн өөрчлөлттэй холбоотойгоор үйлчлүүлэгч болон болон бүс нутгийн худалдааны онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Метроны шугамын төв хэсэгт байрлах тул Тэжон хотын нийтийн тээврээр хялбар зорчих боломжтой, залуу үеийнхний цуглардаг гол хэсэгт байрладаг, хэрэглэгчийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэaлдэг.

  • Тэжоны Хёндэ примиом ауллэд
    현대프리미엄아울렛 대전점

    Гадаад дотоодын нэртэй брэндийн бараануудыг зохистой үнээр худалдан авах боломжтой. Гадаадын нэртэй брэндийн бараа болон дотоодын нэртэй хувцасны 270 гаруй брэнд , зочид буудал, кино театр, ресторан, кофе, гоо сайхны дэлгүүр, массаж, төрөл бүрийн өнгө төрхтөй цэцэрлэг гэх мэт тоглоомын газар, соёл урлагийн тайз гээд төрөлжсөн тав тухтай орчинтой.

  • Мода гаралт
    모다아울렛

    Moda Outlet нь Солонгосын төлөөлөгчийн газар бөгөөд боломжийн үнээр худалдан авалт хийх боломжтой, ресторан, кафе, дэлгүүр хэсэх зэрэг олон төрлийн тав тухтай орчинтой газар юм.

  • Ханмин зах
    한민시장

    Газар тариалан, далай тэнгисийн бүтээгдэхүүн , хувцас, болон 240 орчим төрөл бүрийн бараа , бөөний худалдааны дэлгүүрүүд болон тав тухтай орчноор бүрэлдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Зохистой үйлдвэрлэл ба хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан баталгаат тэргүүний уламжлалт зах юм.

  • Ганпанзны их зах
    도마큰시장

    1970 оны үед сүлжмэл эдлэл, бөс , даавууны үйлдвэр, оёдол нэхмэлийн үйлдвэрийн ажилчид ажлаа тараад гэртээ харих замдаа дэлгүүр орж хэрэгцээтэй зүйлүүдээ худалдан авснаар одоог хүртэл оршин тогтож байгаа зах юм. Тус зах нь олон төрлийн тариалангийн бараа таваар хямдхан зардаг зах гэдгээрээ онцлогтой.

  • Юүсон” зах
    유성시장
    • Тэжон хот, Дун гү, Тэжон ру, 797-р гудамж, 41 (Жүндун)
    • 042-822-2472
    • Цагийн хуваарь : Байнга ажиллана. (5 өдөр)
    • 없음

    Тус зах нь 1916 оны 10-р сарын 15 нд анх нээгдсэнээс хойш Жандэ дун, 191 тоотод байрлаж тухайн улирал ба нутгийн онцлог бүтээгдэхүүнийг худалдаалан 4 ба 9 өдөр нээгдэг байсан уламжлалт зах байсан бол одоо хөдөө аж ахуй бүтээгдэхүүнийг шууд арилжаалдаг газар болж, олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байна.

  • Тэжон метроны буудлын газар доорхи худалдаа үйлчилгээний төв
    대전역 지하상가
    • Тэжон хот, Дун гү, Жүн-Ан ру, Ёгжон газар доорхи худалдаа үйлчилгээний төв
    • 042-221-3628
    • Цагийн хуваарь : Сар бүрийн 1, 3 дахь долоо хоногийн Пүрэв гараг амарна.
    • http://www.jihasangga.kr

    Тэжон метроны буудлаас төв зам хүртэлхи газар доогуур холбогдсон худалдаа, үйлчилгээний төвөөс загварын чиг хандлагыг тодорхойлсон хувцас, бичиг хэрэгсэл, жижиг бараа зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Ынхэндун соёлын гудамж, төв захтай ойрхон байрлалтайгаараа онцлогтой.

  • Төв зах
    중앙시장
    • Тэжон хот, Дунгү, Тэжон ру, 797 тоот 41 (Жүндун)
    • 042-221-1033
    • Цагийн хуваарь : байнга ажиллана
    • www.대전중앙시장.kr

    Тэжон буудлаас Вондун 4 га, Тэхынгю сүм болон Хунмёнсанга хүртэл үргэлжилсэн 99,174㎡ талбай бүхий Тэжон хотын төв зах нь нийт 4,200 гаруй лангуутай, хамгийн том уламжлалт зах юм.

상단으로 이동